Биеийн тамирын сургалтын арга зүй, зөвлөгөө

Блогийн бичигчид

  • urtaa_mandaa

Шинэ сэтгэгдлүүд

  • Нэгдүгээр ангийн биеийн тамирын хичээлийн жилийн төлөвлөгөөн... бичлэгт Зочин: urtaa bagshdaa mundag bagsh shuu tanid amjilt husey
  • ЕБС-ийн 12 жилийн сургуулийн Биеийн тамирын сургалтын агуулг... бичлэгт Зочин: urtaa bashdaa amjilt husey mundag hun
  • ЕБС-ийн 12 жилийн сургуулийн Биеийн тамирын сургалтын агуулг... бичлэгт Зочин: urtnasan bagshdaa undur amjilt husey.
  • Тавтай морилно уу. бичлэгт Болорчимэг (зочин): Хүүхдийн цэцэрлэгийн биеийн тамирын зааланд байрлах авирах шатны өндөр, хөндлөвч хоорондын зай, гэх..
  • ЕБС-ийн 12 жилийн сургуулийн Биеийн тамирын сургалтын агуулг... бичлэгт оогий (зочин): энэ блогоо бнга идэвхитэй ажиллуулж өгөөч их таалагдлаа
  • Тавтай морилно уу. бичлэгт Зочин: за
  • Амьсгалын дасгалууд бичлэгт Мягмардарь (зочин): Мундаг шүү манай багш нар.хэрэгтэй мэдээлэлүүд байна.
  • ЕБС-ийн 12 жилийн сургуулийн Биеийн тамирын сургалтын агуулг... бичлэгт Шавь (зочин): Л.Уртнасан багш маань үнэхээр эрдэм мэдлэг төгс хүн дээ...
  • БИЕИЙН ТАМИРЫН БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИН... бичлэгт Зочин: Уртаа багшдаа ажлын өндөр амжилт хүсье.
  • Биеийн галбир алдагдахаас хэрхэн сэргийлэх вэ? бичлэгт Энхбат (зочин): сайн байна у? миний хөл дээрх шалтгаануудаас болоод хавтгайрсан...
  • Нэгдүгээр ангийн биеийн тамирын хичээлийн жилийн төлөвлөгөөн... бичлэгт Зочин: buh hicheeliin jil negj bichj tavij bval zugr bn
  • БИЕИЙН ТАМИРЫН БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИН... бичлэгт Батцэнгэл (зочин): ormooor bna tamriin deeded
  • БИЕИЙН ТАМИРЫН БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИН... бичлэгт Болортуяа (зочин): сайн байна уу таны ажилд амжилт хүсье
  • Нэгдүгээр ангийн биеийн тамирын хичээлийн жилийн төлөвлөгөөн... бичлэгт Зочин: 1-р анги ямар амьтан яаж үсрэх вэ хичээл ямар аргаар заавал зүгээр вэ
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
68933 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 9-с 1-р хуудас. | дараах >>

ЕБС-ийн 12 жилийн сургуулийн Биеийн тамирын сургалтын агуулгын хүрээ

2014-03-25,17:23

Бага боловсрол

 

Агуулга

 

I анги

 

II анги

 

III анги

 

Жагсаал

 

 

- Нэг эгнээнд ба цуваанд жагсах

- Байрандаа баруун, зүүн тийш үсэрч эргэх

- Дороо ба заал тойргоор энгийн алхалтаар алхах

- Эгнээ жагсаалд дэс дараагаар тоолох

- Нэг эгнээнээс хоёр эгнээнд жагсах

- Байрандаа баруун, зүүн тийш эргэх   

- Тавьсан тэмдэгтүүд рүү алхах

- Могойчилж алхах

- Багшийн командыг ойлгож гүйцэтгэх

- Нэг цуваанаас хоёр цуваанд жагсах 

- Алхалтан дундаа баруун, зүүн тийш эргэх

- Заал талбайн төв рүү 2–оор орох

- Ангиараа жагсаалын алхаагаар алхах

 

 

Биеийн ерөнхий хөгжлийн дасгалууд

 

 

- Өөрийн биеийн жин ба өндрийн хэмжээг мэдэх

- Гар, хөлийн хөдөлгөөн хосолсон 8-16 тоот дасгалыг  хөгжмийн аянд юмуу өөрсдөө дуулж гүйцэтгэх

- Богино олстой, зөөлөн бөмбөгтэй дасгалууд

- Саваа модтой, дарцагтай  дасгалууд

- Уян чанарын дасгалууд

- Хөдөлгөөний эвслийн дасгалууд

- Гар, хөл, их биеийн хөдөлгөөн хосолсон хэрэгсэлгүй цогц дасгалууд

- Богино олстой, зөөлөн бөмбөгтэй, саваа модтой, дарцагтай цогц дасгалууд

- Өглөөний дасгалуудыг сурах

- Гимнастикийн ханын хөндлөвчийг дамжин гараа шилжүүлж мост /нуман тулгуур/ хийх

- Хэвтээ байдлаас мост хийх

- Хөлөө салган сууж, тонгойн цээжээ шаланд хүргэх

- Гимнастикийн хананаас барьж хөлөө урагш, арагш, хажуу тийш бүсэлхий хүртэл ба  түүнээс дээш савах

 

- Гар, хөл, их биеийн хөдөлгөөн хосолсон хэрэгсэлгүй цогц дасгалууд

- Богино олстой , зөөлөн бөмбөгтэй, саваа модтой, дарцагтай  цогц дасгалууд

- Алжаал тайлах цогц дасгал

- Охидууд босоо байдлаас, хөвгүүд хэвтээгээс мост унах

- Хосоороо сунгалтын дасгал

- Хөлөө бүсэлхийнээс дээш савах

- Хөлөөрөө хагас ба бүтэн төөлж /шпагат/ суух

 

 

Тэнцвэр

 

- 10 см өргөн зураас дээгүүр алхах

- 20-30 см өндөртэй  гимнастикийн сандал дээгүүр хурдтай алхах

 

- Гимнастикийн сандал дээгүүр өлмий дээр алхах

 

- Гимнастикийн сандал дээр цувруулан тавьсан жижиг, бөмбөг, шоо зэргийг түүж алхах

- Нүдээ аниад гимнастикийн сандал дээр явах, хөлөө хагас нугалан 180 градус эргэх

- Хөлөөс түлхэн үсэрч нэг хөл дээр буух

- Намхан дамжуурган дээр гарын янз бүрийн хөдөлгөөн хийж алхах, хажуугаараа хөлөө солбиж алхах

- Нэг  хөлөө янз бүрийн байрлалд өргөн, нөгөө хөл дээр зогсох

- Өндөр тавцан дээр үсэрч эргэх, нэг хөлөө савж эргэх

- Хараацай зогсолт хийх

- Гимнастикийн урт сандал дээгүүр гүйх

- Гимнастикийн сандал дээгүүр дунд зэргийн хурдтай гүйх

- Үсэрч 180 градус эргэн тэнцвэрээ хадгалж буух

- Зураас дээгүүр вальс алхаагаар алхах

- 50 см өндөр дамжуурган дээр гарын янз бүрийн хөдөлгөөнтэй алхах

- Нэг  хөлөөрөө жижиг тавцан дээр зосгох

- Өндөр тавцан дээр зогсоод үсэрч эргэх

- Бие биенийхээ тэнцвэрийг алдагдуулах хөдөлгөөнт тоглоом

 

 

 

 

 

Авиралт, мөлхөлт, тулалт, дүүжигнэлт

 

- Гимнастикийн хананд авирах, буух,

- Налуу  байрлуулсан гимнастикийн сандал дээгүүр  мөлхөн дамжиж буух

- Газар дөрвөн хөллөж, шуун дээр, хажуугаараа мөлхөх

 

- Ардаа тулж суун  таазаа өргөж, буулгах

- Гимнастикийн сандал дээр урдаа, ардаа тулж хэвтэн,  гар хөлийн түлхэлтээр хажуу тийш явах

- Гимнастикийн хананаас дүүжигнэн, хажуу тийш шилжих, хөлөө нугалан  өргөж буулгах

- Авирах, мөлхөх, дүүжигнэж шилжих тоглоом тоглох  

- Ардаа тулж суултаас ба гуян дээр тулж хэвтэлтээс таазаа өргөн тулж хэвтэх

- Гимнастикийн сандал дээр урдаа, ардаа тулж тэвтэлтээс гар хөлийн түлхэлтээр хажуу тийш явах

- Зэрэгцүүлж тавьсан гимнастикийн сандал дээр тулалтаас урагш, арагш  2-3 м зайд явах

- Гимнастикийн хананд дүүжигнэж хажуу тийш шилжих

- Гимнастикийн хананд дүүжигнэж  түнхний хэсгээр, мөн хөлөө хажуу тийш савах

- Дүүжигнэлтээс хөлөө нугалан  өргөж  буулгах,  биеэ баруун, зүүн талруу ээлжлэн эргүүлэх

- Тулж хэвтэлтээс хажуу тийш эргэн ардаа тулж, дахин эргэх

- Өвдөг дээрээ тулж хэвтсэн байдлаас гар дээр суниах

-Гараа ардаа тулж дөрвөн хөллөж явах.

- Хөлөө тулгуур дээр тавин тулж хэвтэлтээс мөрөө урагш, арагш болгох

- Хөлөө бариулан тулж хэвтэлтээс явах

- Нэг гараар гимнастикийн сандал дээр тулж явах

- Дүүжигнэлтээс өнцөг барих

- Нугаларч дүүжигнэх

- Гараа нугалан дүүжигнэх

- Дүүжигнэлтээс савах

 

 

Алхалт, гүйлт

 

- Урагшаа, хойшоо, баруун, зүүн тийш алхах

- Биеийн зөв галбирыг хадгалан гарын янз бүрийн байрлалтай  алхах

- Хөлөө хагас нугалан явах,  хөлийн өлмий, өсгий дээр урагш ба арагш явах

 

- Хэд хэдээрээ  жагсаалын алхаагаар алхах

- Хавсарч, том, жижиг, өвдөг өндөр өргөж, солбилттой алхах

- Янз бүрийн хурдтай алхах

- Жижиг бөмбөг, дарцаг /6-8 ширхэг/ гэх мэт саад тэмдэглэгээг тойрч, давж алхах

- 20 м хүртэлх зайд чигээрээ   гүйх

- Баруун зүүн тийш шилжиж ба юмыг тойрч, чиглэлээ өөрчилж гүйх

- Гүйж тоглох хөдөлгөөнт  тоглоомууд тоглох

- Гараа нугалан урагш-хойш савж, чигээрээ хурдан алхах

- Чиглэлээ өөрчилж хурдан алхах

- Өвдгөө өндөр өргөж ба өлмий дээрээ алхах

- Жагсаалын алхаагаар алхах

- Тэмдэгтийг тойрч алхах

- 20 см өргөнтэй зурвас дундуур хурдан алхах

- Бөмбөг, урт сандал зэрэг саадыг даван алхах

- Олуулаа цувран дороо ба чигээрээ алхах

- 20 м зайд чигээрээ хурдтай гүйх

- Тэмдэгтийг сүлжиж, том, жижиг алхаж гүйх

- Байрандаа өвдөг өндөр өргөж гүйх

- 15 см өргөн зурвас дундуур дунд зэргийн хурдтай гүйх

- 20-50 м хүртлэх зайд 2-3 удаа давтан гүйх

- Хөөцөлдөж гүйх

- Гүйж тоглох хөдөлгөөнт тоглоом

- Чиглэлээ өөрчлөн хурдан алхах, гүйх

- Өвдгөө өндөр өргөж, том жижиг алхах

- 15 см өргөнтэй зурвас дундуур хурдан алхах

- Бөмбөг, урт сандал зэрэг саадыг даван хурдан алхах

- Өлмий, өсгий дээрээ алхах

- 30 м зайд чигээрээ хурдтай гүйх

- Тавьсан тэмдэгтийг сүлжиж хурдтай гүйх

- 30-60 м хүртлэх зайд 3-4 удаа давтан гүйх

- Уралдаж гүйж тоглох

 

 

Үсрэлт харайлт

 

- Нэг ба хоёр хөл дээрээ байрандаа, урагш, хажуу тийш, арагш үсэрч явах

- Алхалт, гүйлтээс  нэг хөлөөр үсэрч хоёр хөл дээр буух

- Байрнаасаа үсэрч намхан тавцан дээр гарах, буух

- Дээс, резин, бөмбөг  зэргийг ашиглан үсрэх

- 20-30 см өндөрт татсан резин дээгүүр урагш, хажуу тийшээ үсэрч давах

 

 

- Үсрэлт  харайлт бүхий хөдөлгөөнт тоглоом

- Ямар амьтан яаж үсэрдгийг дуурайх           

- Нэг ба хоёр хөл дээрээ урагш, хажуу тийш, арагш үсэрч явах

- Байрнаасаа хоёр хөлөөр түлхэн уртад харайх

- 6-8 м зайнаас гүйж, нэг хөлөөр түлхэн хол харайх

- 150-180 см өндөрт дүүжилсэн зүйлд үсэрч хүрэх

- 60-80 см өргөнтэй зурвасыг давж харайх

- Намхан тавцан дээр үсэрч гарах, тавцангаас үсэрч буух

- Олс дээс, резин, бөмбөг ашиглан үсэрч тоглох

- Харайлт бүхий хөдөлгөөнт тоглоомоор олуулаа тоглох 

 

- Байрнаас нэг ба хоёр хөлөөр түлхэн уртад харайх

- 8-10 м зайнаас гүйж уртад харайх

- 160-190 см өндөрт дүүжилсэн зүйлд үсэрч хүрэх

- 80 см өргөнтэй зурвасыг давж харайх

- Олс дээс, резин, бөмбөг ашиглан үсэрч тоглох тоглоом

- Гүйлтээс нэг хөлөөр түлхэж 50-60 см өндөр саадыг давах

 

 

Шидэлт

 

 

- Бөмбөгөө  баруун /зүүн/ гараар хана руу юмуу дээш нь шидэж  барьж авах

- Зөөлөн бөмбөгийг  бие бие рүүгээ өнхрүүлэх, шидэж өгөх, барих

- Байрнаас бөмбөгийг хол шидэх

- Байрнаасаа жижиг бөмбөгийг шидэн 1-3 м-т байрлуулсан байг онох

- Бөмбөгийг 1-2 м өндөрт татсан уяаг давуулж шидэх

- Бөмбөгөөр тоглох хөдөлгөөнт тоглоом

 

- Том бөмбөгийг хоёр гараар хана руу ба дээш шидэх, шаланд ойлгон барьж авах

- Том бөмбөгийг бие биерүүгээ өнхрүүлэн, барьж авах

- Том бөмбөгийг толгой дээрээс хоёр гараар хол шидэх

- Том бөмбөгийг байрандаа, нэг гараар 5-6 удаа залах

- 100-150 гр жинтэй бөмбөгийг нэг гараар хол шидэх

- Том, жижиг бөмбөгөөр 3-10 м зайд буй байг онож шидэх

- Бөмбөг дамжуулах ба хол шидэх хөдөлгөөнт тоглоом

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

- Том бөмбөгийг хоёр гараар хана руу шидээд 360 градус эргээд барьж авах

- Алхалтан дундаа том бөмбөгийг бие биерүүгээ шидэж дамжуулах

- Том бөмбөгийг 3 м орчим дээш шидээд барьж авах

- Том бөмбөгийг байрандаа ба алхаж залах

- 150 гр жинтэй бөмбөгийг нэг гараар хол шидэх

- Том, жижиг бөмбөгөөр 10-12 м зайд буй байг онож шидэх

- Бөмбөг дамжуулах ба хол шидэх хөдөлгөөнт тоглоом

 

Агуулга

 

 

IV анги

 

V анги

 

VI анги

 

Үндсэн ойлголт

 

- Судалж буй спортын төрлүүдийн хэрэглэлүүдийн хэмжээ, байр талбайг мэдэх

- Гэмтэж бэртэхээс сэргийлэх ойлголттой болох

- Дасгал хийх үед бие биедээ туслах арга барил эзэмших

- Хүч, хурд, тэсвэр, хөдөлгөөний эвсэл, уян чанарууд нь хүний биеийн үндсэн чанар болохыг ойлгох

- Спортын тодорхой төрлүүдийн мэдлэгтэй болох

 

-Биеийн зөв галбираа хадгалах талаар ойлгох

 

-Олимпийн наадмын тухай ерөнхий ойлголттой болох

 

 

 

Жагсаал

 

- Нэг эгнээнээс 3 эгнээнд шилжих

- Алхалтан дундаа баруун, зүүн тийш эргэх

- Заал талбайн төв рүү 3–аар орох

- Эгнээгээрээ жагсаалын алхаагаар алхах

- Баруун, зүүн мөр түрүүлж алхах

- Алхалтан дундаа “эргээд марш!” командыг гүйцэтгэх

- Заал талбайн төв рүү 4-өөр орох

- Эгнээ жагсаалыг дэлгэх, хумих

 

- Өмнөх ангиудад судалсан жагсаалын дасгалуудыг нэгтгэн хувилбар болгож гүйцэтгэх

- Цуваа жагсаалыг дэлгэх, хумих

 

 

Биеийн ерөнхий хөгжлийн дасгалууд

 

- Гар, хөл, их биеийн хөдөлгөөнүүд хосолсон цогц дасгалуудыг хөгжмийн аянд гүйцэтгэх

- Богино олстой , зөөлөн бөмбөгтэй, саваа модтой, дарцагтай  цогц дасгалууд

- Алжаал тайлах цогц дасгалыг хийж хэвших

-500 г жинтэй гантельтай дасгалууд

- Хосоор хийх биеийн ерөнхий хөгжлийн дасгалууд

-Бие биедээ туслан босоогоос мост унах

- Хосоороо ба хэд хэдээрээ сунгалтын дасгал гүйцэтгэх

- Алхалтаас хөлөө савж өндөрт өлгөсөн зүйлд хүргэх

- Хөлөөрөө бүтэн төөлж /шпагат/ суух

 

- Хэрэгсэлгүй цогц дасгалуудыг шилжилттэй гүйцэтгэх

- Богино олстой гүйцэтгэх цогц дасгалууд

- Гимнастикийн сандалтай гүйцэтгэх цогц дасгалууд

- 800 грамм жинтэй гантельтай дасгалууд

- Хосоор хийх биеийн ерөнхий хөгжлийн дасгалууд

- Гурвуул дөрвүүлээ гүйцэтгэх биеийн ерөнхий хөгжлийн дасгал

 

-Хөдөлгөөний эвслийн дасгалууд

- Уян чанарын дасгалууд

 

- Үсрэлт, шилжилт бүхий биеийн ерөнхий хөгжлийн дасгал

- Урт олстой олуулаа гүйцэтгэх дасгалууд

- Гимнастикийн сандал дээр хосоор гүйцэтгэх дасгалууд

- Гимнастикийн хананд хийх дасгалууд                                               

- Хосоор хийх хүчний дасгалууд

 

 

Сагсан  бөмбөгийн дасгалууд

 

 

- Сагсан бөмбөгийг дээш шидээд барьж авах

- Сагсан бөмбөгийг байрандаа залах

- Сагсан бөмбөгийг байрнаасаа шидэж бие рүүгээ дамжуулах

 

- Сагсан бөмбөгийг шаланд ойлгож барьж авах

- Сагсан бөмбөгийг алхаж залах

  - Сагсан бөмбөгийг зөөлөн гүйж залах

  - Цээжний өмнөөс болон хажуугаас хоёр гараараа дамжуулах

  - Хананд байрлуулсан бай руу сагсан бөмбөгийг шидэж тоглох

-  Сагсан бөмбөгийн үндсэн зогсолт

- Алхалт, гүйлтэн дунд хавсралттай шилжилт

- Үсрэлтээс зогсолт

- Бөмбөгийг барих техник

- Цээжний өмнөөс хоёр гараар дамжуулах

 

- Толгой дээрээс хоёр гараар дамжуулах

- Шулуун чиглэлд баруун, зүүн гараар бөмбөг залж гүйх

-Дороос хоёр гараар цагирагт бөмбөг шидэх

 

Волейболын дасгалууд

 

-Волейболын бөмбөгийг дээш шидээд хагас сууж барьж авах

 

-Волейболын бөмбөгийг байрнаасаа бие биерүүгээ шидэж дамжуулах

 

- Волейболын бөмбөгийг алхалтаас бие биерүүгээ шидэж дамжуулах

- Волейболын бөмбөгийг шидэж волейболын тор давуулах                                                          

- Хавсралттай алхалтаар хажуу тийш шилжиж бөмбөгийг дамжуулах, барьж авах

- Волейболын бөмбөгөөр тоглох тоглоом

- Волейболын үндсэн зогсолт

- Хавсралттай, давшилттай шилжилт

- Дороос дамжуулалт хийж сурах

- 4-5 м зайнаас дороос давуулах техник

- Волейболын бөмбөг дамжуулах тоглоом

 

Хөл бөмбөгийн дасгалууд

 

-Хөдөлгөөнгүй бөмбөгийг байрнаасаа хананд өшиглөх

-Хөдөлгөөнгүй бөмбөгийг байрнаасаа бие рүүгээ өшиглөж дамжуулах

- Цувруулан тавьсан хөл бөмбөгийг сүлжиж гүйх

- Хөдөлгөөнгүй бөмбөгийг алхалтаас өшиглөх

- Хөдөлгөөнгүй бөмбөгийг зөөлөн гүйлтээс өшиглөх

- Өшиглөсөн бөмбөгийг хурдтай гүйж гүйцэх

- Өнхөрч ирсэн бөмбөгийг хөлийн улаар тогтоох

- Янз бүрээр байрлуулсан дарцагуудыг сүлжиж бөмбөг залах

- Хөдөлгөөнтөй ба өнхөрч ирсэн бөмбөгийг өшиглөх

- Өнхөрч ба ойж ирсэн бөмбөгийг хөлийн ул, шагайн дотор талаар тогтоох

- Өнхөрч, ойж, нисэж ирсэн бөмбөгийг хоёр гараар барьж авах

- Гуяны хэсгээр жонглёр хийх

- Бөмбөгийг дамжуулж, өшиглөж тоглох

 

 

Хөнгөн атлетик

 

Алхаа, гүйлт

- Хурдаа өөрчлөн алхах

-  Чиглэлээ өөрчлөн хурдтай гүйх

- Жижиг саадыг давж гүйх, буухиалан гүйж тоглох

- 40 м зайд дээд хурдаар гүйх

- 40-80 м хүртлэх зайд 3-4 удаа давтан гүйх

- 200 м зайд дунд зэргийн хурдтай гүйх

- Гүйж тоглох тоглоом

Харайлт

- 10-12 м зайнаас гүйж уртад харайх

- 110 см өргөнтэй зурвасыг давж харайх

-  Дээстэй дасгалууд

- Гүйлтээс 60-80 см өндөр саадыг давж харайх

- 60-80 см өндрөөс үсэрч буух

- Хоёр хөл дээр дэгдэж үсрэх

- Нэг хөл дээр дэгдэж үсрэн 10 м зайг туулах

- Үсэрч, харайх тоглоом

Шидэлт

- 150 гр жинтэй бөмбөгийг алхалтаас ба гүйлтээс хол шидэх

- Том, жижиг бөмбөгөөр 10-15 м зайд буй байг онож шидэх

- 600-800 гр жинтэй чихмэл бөмбөгийг дамжуулах, шидэх

  - Бөмбөгийг хол шидэх хөдөлгөөнт тоглоом

Алхаа, гүйлт

- Спортын алхаагаар алхах            

- Босоо, хагас суугаа байдлаас гараанаас гарах

- Тулж тонгойсон байдлаас гараанаас гарах

- Босоо гараанаас 50 м зайд хурдтай гүйх

- 400 м хүртлэх зайд жигд хурдаар гүйх

Харайлт

- 12-15 м зайнаас гүйж уртад харайх

- Эргүүлж буй дээсэнд орж үсрэх

- Гүйлтээс 80-90 см өндөрт харайх

- Өндрөөс үсэрч буунгуут 20-30 см өндөр тавцанд үсэрч гарах

- Хөлөөс хөлд үсрэн 20 м зайг туулах

- Нэг хөл дээр дэгдэж үсрэн 10 м зайг туулах

Шидэлт

- Жижиг бөмбөгийг хурдтай гүйлтээс хол шидэх

- Жижиг бөмбөг шидэлтийн тэмцээнд оролцох

- 600-800 гр жинтэй чихмэл бөмбөгийг хоёр гараар урагш, арагш, баруун зүүн   тийш  хол шидэх

- Бөмбөгийг хол шидэх хөдөлгөөнт тоглоом

- Бай онох шидэлтүүд

 

Алхаа, гүйлт

- Спортын алхаагаар алхах

- Буруу харж зогссон ба хөлөө жийж суусан байдлаас гараанаас гарах

- Босоо гараанаас 60 м зайд хурдтай гүйх

- 500 м хүртлэх зайд жигд хурдаар гүйх

- 40-60 м зайд буухиалан гүйж уралдах

- 50 м хүртлэх зайд давтан гүйлт

Харайлт

- 12-15 м зайнаас жигд гүйж нам саадыг давж уртад харайх

- Дараалуулан байрлуулсан саадыг давж үсрэх

- Байрнаас гурвын харайлт

- Хооронд нь 100-120см зайтай байрлуулсан тэмдэгт дээгүүр хөлөөс хөлд үсрэх

- Ташуу гүйлтээс нэг хөлөөр түлхэн 60-80 см өндөр тавцан дээр үсэрч гарах

Шидэлт

- Жижиг бөмбөгийг хурдтай гүйлтээс хол шидэх

- Жижиг бөмбөг шидэлтийн тэмцээнд оролцох

- Байрнаасаа гранатыг хол  шидэх ба бай онож шидэх

- 800-1000 гр жинтэй чихмэл бөмбөгийг  хол шидэх

-  Бөмбөгийг хол шидэх, бай онох хөдөлгөөнт тоглоомоор тоглох

 

 

Үндсэн гимнастик

Тулалт дүүжигнэлт:

-  Зэрэгцүүлж тавьсан дамжуурга буюу нам савлуурт тулалтаас гараа урагш, арагш  зөөн явах

-  Нам хөндлөвч дээр хотойж, нугаларч дүүжигнэх

- Дүүжигнэлтээс хөлөө нугалан өргөж савлуурын хөндлөвч дээр тавих

Акробатика:

- Далан дээр зогсолт

- Гурван цэгийн зогсолт (гарын янз бүрийн байрлалд)

- Эвхрэлт, хөрвөөлт (янз бүрийн хувилбараар)

- Урагш, арагш өнхрөлт

- Үсрэлттэй өнхрөлт

Харайлт:

-  Гүйлтээс түлхэлтийн ванданд хоёр хөлөөр түлхэн үсрэх

- Вандангаас түлхэн үсэрч сандал дээр тулж явган суух, суултаас хотойлттой үсрэлт (сандал вандангийн хооронд 1м зайтай )

- Ташуу гүйлтээс нэг хөлөөр түлхэн гараа ардаа тулан морин дээр суух

Акробатика

-Өмнөх ангид эзэмшсэн  акробатикийн дасгалын эвлүүлэг

-          Хосоор өнхрөлт

-Хөтлөлцөн зогсолтоос тулалтгүй өнхрөлт

 

Турникт хийх дасгалууд:

-  Турникт дүүжигнэлтээс хөлөө өргөж буулгах

-Нэг хөлийн савалт, нөгөө хөлийн түлхэлтээр давж гарах

-          Тулалтаас арагш саван буух

-Дүүжлэлтээс гараа зөөн 180 градус эргэх

 

Харайлт:

-Ташуу гүйлтээс өнцөгтэй харайж морин дээгүүр давах

-Өнцөгтэй харайлтаас 180 градус эргэх

Тулалт дүүжигнэлт:

- Зэрэгцүүлж тавьсан дамжуурга буюу нам савлуурт тулалтаас урагш, арагш  шилжих

- Мөн савлуурт гараа нугалалгүй түлхэн урагш, арагш явах

- Тулалтаас гараа зөөн 180 градус эргэн тулах  

- Суган дээр тулалтаас савах

- Савлуурын хөндлөвчинд өлмийг тээглүүлэн дүүжигнэх

Нам хөндлөвч дээр хотойж, нугаларч, тахимдаж дүүжигнэх

Акробатика

-Үсрэлтээс урагш ба арагш өнхрөлт, гурван цэгийн зогсолт, далан дээр зогсолт, харайцай зогсолт хосолсон акробатикийн эвлүүлэг

-Гурван цэгийн зогсолтоос бусдын тусламж-тайгаар гар дээр зогсох

-Савалтаас хөлөөрөө хана тулан гар дээр зогсох

-Аль нэг талдаа цагираг эргэлт

-          Хосоор өнхрөлт

-Хөтлөлцөн зогсолтоос тулалтгүй өнхрөлт

Турникт хийх дасгал:

-Дүүжигнэлтээс гараа зөөж шилжих

-Тулалтаас арагш нааж эргэх

-Нэг хөлийн савалт, нөгөө хөлийн түлхэлтээр давж гарах

-Тулалтаас хажуу тийш саван нэг хөлөө хөндлөвч дээгүүр давуулан алхаж тулах

Харайлт:

-Хөндлөн морин дээгүүр хөл нугалж харайх /хөвгүүд/

-Ямаан дээгүүр хөл нугалж харайх /охид/

 

Цана

           

 

- Цанаа өөртөө тохируулж сонгох арга

- Тэгш замд гулгах

- Бага зэргийн налуу руу хагас сууж буух

- Бага зэргийн налуу өөд шаталж өгсөх

 

Суурь боловсрол

 

 

Агуулга

 

VII анги

 

VIII анги

 

IX анги

 

Үндсэн ойлголт

 

 

- Эртний олимпийн хөтөлбөрт орж байсан төрлүүд

- Бие халаалтын ач холбогдол

-Спортын тодорхой төрлийн хувцас, хэрэглэл

-“Мини” сагсан бөмбөг, волейбол, жижиг талбайн хөл бөмбөгийн тоглолтын дүрэм

- Орчин үеийн зуны олимпийн хөтөлбөрт ордог төрлүүд

- Сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейбол, рингоны хялбаршуулсан тоглолтын дүрэм

- Тодорхой дасгал нь ямар бүлэг булчинд нөлөөлөхийг мэдэх

-  Дасгалын зураг, дүрслэлийг ойлгох, ашиглах

- Орчин үеийн өвлийн олимпийн хөтөлбөрт ордог төрлүүд

- Сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейбол, рингоны тэмцээний дүрэм

- Спорт тоглоомын төрлүүдийн тоглолтын тактикийг харуулсан зураглалыг ойлгож, ашиглах

- Дасгалыг гүйцэтгэх аяыг сонгох

 

 

 

 

 

Хөнгөн атлетик

- 50 м зайд спорт алхаагаар хурдаа өөрчилж алхах

- Нам гарааны техник

- Нам гараанаас 20-60 м зайд дээд хурдаар гүйх

- Буухианы модыг дороос дамжуулах арга

- Гүйлтийн 1, 3, 6 алхамаас өндөрт “алхаж” харайх

- 14-16 м зайнаас гүйж, 40 см өргөн вандангаас түлхэж уртад “хөл нугалж” харайх

- Алхалт болон гүйлтийн 3, 6, 9 алхамтаас гранатыг хол шидэх

- 1-1.5 км зайд жигд хурдтай гүйх

- Шулуун ба тойрог замд спорт алхаагаар хурдтай алхах

- Нам гарааны техникийг бататгах

- Нам гараанаас 60-80 м зайд дээд хурдаар гүйх

- Буухианы модыг дээрээс дамжуулах арга

- 4х60 м буухиа гүйлт

- Гүйлтийн 9 алхамаас өндөрт “алхаж” харайх

- 16-18 м зайнаас гүйж, 30 см өргөн вандангаас түлхэж уртад “хөл нугалж” харайх

- Хурдтай гүйлтээс гранатыг хол шидэх

- 1.5-2 км зайд жигд хурдтай гүйх

- Босоо гараанаас спорт алхаагаар1000-1500 м зайд хурдтай алхах

- Нам гараанаас 80-100 м зайд дээд хурдаар гүйх

- Буухианы модыг дээрээс ба дороос дамжуулах техникийг бататгах

- 4х80 м буухиа гүйлт

- Бүтэн гүйлтээс өндөрт “алхаж” харайх

- Бүтэн гүйлтээс 20 см өргөн вандангаас түлхэж уртад “хөл нугалж” харайх

- Байрнаас бөөрөнцөг түлхэх аргаар 1-2 кг чихмэл бөмбөгийг хол түлхэх

- 2-2,5 км зайд жигд хурдтай гүйх

 

 

 

 

Үндсэн гимнастик

- Өмнөх ангиудад үзсэн жагсаалын дасгалуудыг бататгах

Биеийн ерөнхий хөгжил:

- Гимнастикийн хэрэгсэлтэй дасгалууд

- Хосоороо эсэргүүцэлтэй гүйцэтгэх биеийн ерөнхий хөгжлийн дасгалууд

- 32, 64 тоот ритмт дасгалуудыг орчин үеийн хөгжмийн аянд гүйцэтгэх

- Саадтай ба саадгүй янз бүрийн үсрэлт

Ахуйн хэрэгцээт дасгалууд:

-1-1,5 м өндөр саадыг цээжээ түрүүлэн давуулж гараар тулан давах

-1.5 м-ээс өндөр саадыг  хосоороо 4 байрлалаар давах

- Хоёулаа хамтран нэг сурагчийг янз бүрийн аргаар өргөж, буулгах

- Хоёулаа хамтран нэг сурагчийг зөөх

Акробатика:

- Урагш өнхрөлтөөс хөл шулуун босох /хөвгүүд/

- Гар дээр зогсолтоос өнхрөх

- Баруун, зүүн тал руу цагариг эргэх

-  Хэвтээгээс мост гүйцэтгэх

- Хос овоолгын энгийн хэлбэрүүд

Намхан турникт:

- Хоёр хөлөөр түлхэн үсэрч хөндлөвчнөөс барьж дүүжигнэлтээс савах

- Дээрх байдлаас савалт урд ирэн, бие тэнийхэд аль нэг гараа шилжүүлэн барьж 180 градус эргэн тулах

Харайлт:

- Хөндлөн байрлуулсан морин дээгүүр хөл салгаж харайх /хөвгүүд/

- Ямаан дээгүүр хөл салгаж харайх /охид/

Биеийн ерөнхий хөгжил:

- Ганцаараа гүйцэтгэх хэрэгсэлтэй дасгалууд

- Хосоороо гүйцэтгэх дасгалууд

- Бүлгээрээ гүйцэтгэх дасгалууд

- Ачаа хүндрүүлэгчтэй хүчний дасгалууд

- Төвөгтэй хариу үйлдлийн хурдны дасгалууд

- Нэг хөдөлгөөний хурд сайжруулах дасгалууд

- Хөдөлгөөний эвсэл сайжруулах дасгалууд

- Хурдны тэсвэрийн дасгалууд

- Уян чанарыг сайжруулах идэвхгүй дасгалууд

Ахуйн хэрэгцээт дасгалууд:

-1.5 м-ээс өндөр саадыг  хамтран давах аргууд

- 2м  өндөр сааданд  хосоороо авирч гарах

- Ачааг чирэх хэлбэрүүд

 - Нөхрөө мөрөн дээрээ суулгаж зөөх

 - Хоёулаа хамтран нэг сурагчийг янз бүрийн аргаар зөөх

Акробатика:

- Өнхрөлт, гар дээр зогсолт, цагираг эргэлт хосолсон цогц дасгалууд

-  Гурвуулаа хийх овоолгын хэлбэрүүд

 

·         Нам турникт:

-  Тулалтаас урагш нааж эргэх

-  Дүүжигнэлтээс суниах /хөвгүүд/

-  Нам турникт хэвтээ дүүжигнэлтээс суниах /охид/

·         Харайлт:

- Уртаашаа байрлуулсан морин дээгүүр хөл салгаж харайх /хөвгүүд/

- Хөндлөн байрлуулсан морин дээгүүр хөл салгаж харайх /охид/

·         Биеийн ерөнхий хөгжил:

- Ганцаараа гүйцэтгэх статик  дасгалууд

- Хосоороо гүйцэтгэх ачаа хүндрүүлэгчтэй дасгалууд

- Бүлгээрээ гүйцэтгэх дасгалууд

·         Ахуйн хэрэгцээт дасгалууд:

-  Янз бүрийн саадыг давах аргууд

 - Нөхрөө өргөж зөөх аргууд

 - Гурвуулаа хамтран нэг сурагчийг янз бүрийн аргаар зөөх

·         Акробатика:

-  Дөрвүүлээ ба түүнээс олуулаа хийх овоолгын хэлбэрүүд

-  Өөрсдөө төрөл бүрийн овоолго зохиомжлон үзүүлэх

-  Урагш тулалттай эргэлт /хөвгүүд/

-  Өнхрөлтөөс нөхдийн туслалцаатайгаар гар дээр зогсолт /охид/

·         Нам турникт:

-  Тулалтаас араш ба урагш нааж эргэх техникийг бататгах

 

-  Дүүжигнэлтээс хөлийн янз бүрийн байрлалтай суниах /хөвгүүд/

-  Дүүжигнэлтээс гараа зөөж хажуу тийш шилжих, 180 градус эргэх /охид/

 

Сагсан бөмбөг

 

- Байрандаа баруун, зүүн гараар бөмбөгийг өндөр, нам залах

- Баруун, зүүн тийш чиглэлээ өөрчлөн бөмбөгийг хурдтай залж гүйх

- Цээжний өмнөөс 2 гараар шаланд ойлгон дамжуулах

- Дунд зэргийн хурдтай гүйлтэн дунд бие биерүүгээ бөмбөгөө дамжуулах

- Ойрхон зайнаас, байрнаасаа бөмбөгийг цагирагт оновчтой шидэх

- Дунд зэргийн хурдтай залалтаар цагирагт ойртон ирж бөмбөгөө барин зогсоод,  цагирагт шидэх

- 3-5 м хол шидсэн бөмбөгийг газарт унахаас нь өмнө барьж авах

- Мини сагсан бөмбөг тоглох

 

- Бөмбөгийг өндөр, нам залж гүйх

- Янз бүрийн чиглэлд бөмбөгийг хурдтай залж гүйх

-  Хурдтай гүйлтэн дунд бие биерүүгээ бөмбөгөө дамжуулах

-  Мөрний орчмоос нэг гараар дамжуулах

-  Хоёр алхамтаас самбарт ойлгож цагирагт шидэх

-  Дундын зайнаас бөмбөгийг цагирагт оновчтой шидэх

-  “Гудамжны” сагсан бөмбөг тоглох

- Хурд-хүчний дасгалууд

- Хөдөлгөөний эвслийн дасгалууд

 

- Янз бүрийн чиглэлд бөмбөгийг хурдтай залж гүйх

- Алсын дамжуулалт

- Бөмбөгийг  залж гүйлтээс дамжууулах

-  Хоёр алхамтаас цагирагт шидэх

-  Дунд, холын зайнаас бөмбөгийг цагирагт оновчтой шидэх

-  Талбайн нэг талд  3х3 тоглогчтойгоор сагсан бөмбөг тоглох

- Хурд-хүчний ба хөдөлгөөний эвслийн дасгалууд

 

Волейбол

 

- Урагш-хойш, баруун-зүүн тийш шилжилтээс бөмбөгийг дороос дамжуулах

- Байрнаасаа бөмбөгийг дээрээс дамжуулах

- Бөмбөгийг дороос тор давуулан дамжуулах

- 4-6 м зайнаас бөмбөгийг дороос давуулах техникээр тор давуулах

- Тор давж ирсэн бөмбөгийг бие биерүүгээ дамжуулах

-Дээрээс ба дороос дамжуулалт, давуулалт, шилжилт хосолсон цогц дасгал

- Мини волейбол  тоглох

Хурд-хүчний, хөдөлгөөний эвслийн дасгалууд

 

-Шилжилтээс бөмбөгийг дээрээс дамжуулах

- Бөмбөгийг дороос ба дээрээс тор давуулан дамжуулах

- Давуулалтын шугамаас бөмбөгийг дороос давуулах техникээр тор давуулах

- Өндөр өргөсөн бөмбөгийг довтолж цохих

- Жижиг талбайд 3х3, 4х4, 6х6 хүнтэй багаар сургалтын тоглолт

 

-  Шилжилтээс бөмбөгийг дээрээс дамжуулах

- Тор давж ирсэн бөмбөгийг дороос ба дээрээс хоорондоо дамжуулан, тор давуулах

- Ойртуулсан зайнаас бөмбөгийг дээрээс давуулах

 

- Өндөр өргөсөн бөмбөгийг довтолж цохих техникийг бататгах

- 6х6 хүнтэй багаар сургалтын тоглолт

 

Хөл бөмбөг

- Бөмбөгийг шагайн дотор талаар өшиглөх

- Бөмбөгийг өлмийн төв хэсгээр өшиглөх

- Бөмбөгийг өлмийн дотор хэсгээр залах

- Бөмбөгөө залж хурдтай гүйн туг сүлжих

- 1 м өргөн зурвасаар бөмбөгийг хол өшиглөх

- Нисэж ирсэн бөмбөгийг шагайн дотор талаар тогтоох

- Хажуугийн шугамны гаднаас бөмбөгийг шидэж тоглолтонд оруулах

- Хаалгачийн техник 

- Хөвгүүд хөлийн өлмийгөөр, охид гуяны хэсгээр жонглёрдох

- Жижигрүүлсэн талбайд 3х3 тоглогчтойгоор хөл бөмбөг тоглох

Хурд-хүчний ба хөдөлгөөний эвслийн дасгалууд

 

- Өлмийн дотор хэсгээр бөмбөгийг өшиглөх

- Өлмийн гадна хэсгээр бөмбөгийг өшиглөх

- Нисэж буюу ойж ирсэн бөмбөгийг цээжээр тогтоох

- Бөмбөгийг өлмийн төв хэсгээр залах     

- Шидэж өгсөн бөмбөгийг мөргөх

- Биеэр хуурах хөдөлгөөн

- Хөвгүүд мөр, толгойгоор жонглёрдох

- Жижигрүүлсэн талбайд 4х4 тоглогчтойгоор хөл бөмбөг тоглох

 

- Бөмбөгийг өсгийгөөр өшиглөх

- Нисэж буюу ойж ирсэн бөмбөгийг цээжин дээр тогтоох техникийг бататгах

- Шидэж өгсөн бөмбөгийг мөргөх

- Хөлөөр хуурах хөдөлгөөн

- Улны хэсгээр бөмбөгийг тогтоох

Нисэж ирсэн бөмбөгийг хөлийн өлмийгөөр тогтоох

- Хаалгачийн тоглолтын техник

- Хөвгүүд мөр, толгойгоор жонглёрдох

- Сагсан бөмбөгийн талбайд 5х5 тоглогчтойгоор хөл бөмбөг тоглох

 

Ринго

- Рингоны цагаригийг атгаж  барих

- Рингоны цагаригийг долоовор хуруугаар чиглүүлж барих

 -Алгыг доош харуулан рингоны цагаригийг атгаж, байрандаа хүлээн авах

- Алгыг дээш харуулан рингоны цагаригийг тосож, байрандаа хүлээн авах-Цагирагийг доороос цацаж шидэх

-Жижигрүүлсэн талбайд ганцаарчилсан тоглолт

- Рингоны цагаригийг хурууны өндгөөр түшиж  барих

- Цагирагийг хажуугаас даллаж шидэх

- Алхалтаас цагирагийг хүлээн авах

- Гүйлтээс цагирагийг хүлээн авах     

- Хосоор тоглолт

- Рингоны цагаригийг хурууны өндгөөр түшиж  барих

- Цагирагийг дээрээс  шидэх

- Цагирагийг хажуугаас даллаж шидэх техникийг бататгах

-  Гүйлтээс цагирагийг хүлээн авах

- Хосоор ба гурваар тоглолт

 

 

Цана, тэшүүр

- Тэгш замд хурдтай гулгах

- Нэг алхамттай гулгах техник

- Бага зэргийн налуу руу цанаар гулгаж буун хөлөө зөөж эргэх техник

- Шулуун замд тэшүүрээр гулгах

- Том тойрогт тэшүүрээр гулгах

- 1.5-2 км зайд гулгах

- Сэлэлттэй ба хоёр алхамттай гулгах техник

- Өгсүүр өөд гацуурчлан гарах

- Бага зэргийн налуу руу нэг алхамт, хоёр гарын зэрэг тулалтаар гулгах техник

- Шулуун ба тойрог замд тэшүүрээр гулгах

- 1.5-2 км зайд цанаар гулгах

- Шулуун ба тойрог замд хоёр алхамттай гулгах техник

- Өгсүүр өөд гацуурчлан гарах техникийг бататгах

- Бага зэргийн налуу руу 2 алхамт, хоёр гарын зэрэг тулалтаар гулгах техник

- Шулуун  замд тэшүүрээр гулгах техник

- Тойрог замд тэшүүрээр гулгах техник

- Цас, мөсөн дээр тоглох тоглоомууд

 

Үндэсний спорт

- Үндэсний бөхийн гараа, дэвээ, шаваа

- Үндэсний бөхийн хонгодох, дугтрах, дэгээдэх мэхүүд

- Хурдан морины уралдааны зай, морьдын нас

- Үндэсний сур харвааны талбай, нум, сум, бусад хэрэгслүүд

- Үндэсний бөхийн тахим авах, өгөх ёс

- Үндэсний бөхийн алдарт аваргууд

- Бөхийн засуул, гарын даа, хөлийн цэцийн тухай

- Үндэсний бөхийн суйлах,  хавирах,  гүйх мэхүүд

- Хурдан морины уяа сойлго

- Үндэсний сур харвааны зурхайн зай

- Үндэсний бөхийн цол, чимэг, ам авах

- Үндэсний бөхийн өмсгөл

- Үндэсний бөхийн тойгдох, гар ачих мэхүүд

- Бөхийн цол дуудах

- Үндэсний сур харвааны төрлүүд

 

 

Бүжиг

 

Хип хоп бүжгийн энгийн дасгалууд

- Бүжгийн үндсэн алхаанууд: дан, давхар, товших, вальс, огцом, өндөр алхаанууд

- Биеийн галбир төлөвшүүлэх уран сайхны гимнастикийн дасгалууд

- Орчин үеийн спортын бүжгүүд: ча-ча-ча, румба, танго  

 - Цэнгээнт бүжгийн төрлүүд: задгай цагаан, хүмүүн төрөлхтөн, вальс бүжгүүд

- Уран сайхны гимнастикийн бөмбөгтэй дасгалууд: бөмбөгийг газарт ойлгон барьж авах, нам ба өндөрт шидэх, нэг гараас нөгөө гарт шилжүүлэх

 

 

 

 

 

 

Бүрэн дунд боловсрол

 

 

Агуулга

 

Х анги

 

ХI анги

 

XII анги

 

Үндсэн ойлголт

 

-  Монголын биеийн тамир спортын байгууллагууд

- Монгол үндэсний эрийн гурван наадам

- Төрөл бүрийн дасгалаар бие даан хичээллэх арга зүйн мэдлэгтэй болох

- Олимпийн наадмын билэг тэмдэг, уриа  

- Араг ясны булчингуудын ангилал

 

-  Монгол оронд түгээмэл хөгжиж буй спортын төрлүүд

-  Орчин үеийн спортын төрлүүдээр тив дэлхийд амжилт гаргасан Монголын тамирчид

 

 

 

Аэробекийн  дасгалууд

- Аэробикийн үндсэн болон суурь алхалтууд

- Аэробикийн дасгалыг гүйцэтгэх дохиог ойлгох

- Эрүүлжүүлэх аэробикийн  цогц дасгалууд

- Биеийн галбир засах аэробикийн /каланетик/ дасгалууд

 

- Спорт аэробикийн энгийн дасгалууд

- Бүжгийн аэробикийн дасгалууд

- Биеийн галбир хадгалах аэробикийн /каланетик/ дасгалууд

- Биеэ дааж гүйцэтгэх аэробикийн дасгалууд

- Биеийн галбир төлөвшүүлэх дасгалуудыг сонгон, биеэ дааж гүйцэтгэх арга зүй

- Спортын аэробикийн цогц дасгалууд

 

 

Бялдар-жуулах дасгалууд

 

- Булчингийн ерөнхий хүчийг нэмэгдүүлэх чиглэлийн дасгалууд

- Хэвлий, нурууны булчингуудыг хөгжүүлэх хэрэгсэлгүй дасгалууд

- Гар, хөлийн булчингуудыг хөгжүүлэх хэрэгсэлгүй дасгалууд

- Цээжний булчингуудыг хөгжүүлэх хэрэгсэлтэй дасгалууд

- Гар, мөр, нурууны булчингуудыг хөгжүүлэх хэрэгсэлтэй дасгалууд

- Гуяны урд ба арын булчингуудыг хөгжүүлэх хэрэгсэлтэй дасгалууд

- Өөрийн биеийн онцлогт тохирсон дасгалуудыг сонгон хичээллэх

- Цээж, нурууны булчингуудыг хөгжүүлэх хэрэгсэлтэй ба хэрэгсэлгүй дасгалууд

- Гар, мөр, булчингуудыг хөгжүүлэх хэрэгсэлтэй ба хэрэгсэлгүй дасгалууд

- Гуя, шилбэний булчингуудыг хөгжүүлэх хэрэгсэлтэй ба хэрэгсэлгүй дасгалууд

- Өөрийн биеийн онцлогт тохирсон дасгалуудыг сонгон хичээллэх

 

 

 

 

Хөнгөн атлетик

 

- Нам гараанаас 100 м зайд дээд хурдаар гүйх

- Янз бүрийн байрлалаас  ойрхон зайд хурдтай гүйх

- Буухианы модыг дээрээс дамжуулах арга

- 4х100м ба дундын зайн холимог буухиа гүйлт

- Бүтэн гүйлтээс өндөрт хөндлөвч дээгүүр “алхаж” харайх

- Бүтэн гүйлтээс 20 см өргөн вандангаас түлхэж уртад “хөл нугалж” харайх

- Нэг хөлөөр түлхэх үргэлжилсэн үсрэлтүүд

- Байрнаасаа 3-4 кг жинтэй бөөрөнцөг, чихмэл бөмбөг түлхэх

- 3-5 кг жинтэй чихмэл бөмбөгийг нэг ба хоёр гараар янз бүрийн чиглэлд шидэх, түлхэх

- 2.5-3 км зайд жигд хурдтай гүйх

 

- Нам гараанаас шулуун тойрог замд дээд хурдаар гүйх

- Ойрын зайн гүйлтийн тэмцээн зохиох

- Буухианы модыг дээрээс, дороос дамжуулах аргаар уралдах

- 4х100м, 4х200м, дундын зайн холимог буухиа гүйлт

- Өндрийн харайлтын тэмцээн зохиох

- Бүтэн гүйлтээс 20 см өргөн вандангаас түлхэж уртад “хөл нугалж” харайх техникийг бататгах

- Хавсралттай алхамаас бөөрөнцөг түлхэх

- 15-20 минутын кросс гүйлт

 

- Нам гараанаас шулуун тойрог замд дээд хурдаар гүйх

- Дундын зайн гүйлтийн тэмцээн зохиох

- Буухианы модыг дээрээс, дороос дамжуулах аргаар уралдах

- 4х100м, 4х400м, дундын зайн холимог буухиа гүйлт

- Уртын харайлтын тэмцээн зохиох

- Байрнаас тавын ба арвын харайлт

- Дэгдэлтээс бөөрөнцөг түлхэх

- 5 кг чихмэл бөмбөг ба бөөрөнцөгийг янз бүрийн байрлалаас хол шидэх, түлхэх

- 20-30 минутын кросс гүйлт

 

 

 

Сагсан бөмбөг

 

- Дамжуулалтаас бөмбөгийг хүлээн авч хурдтай залж гүйх

-  Нэг гараар дамжуулах

-  Хуурах хөдөлгөөнүүд

-  Янз бүрийн зайнаас бөмбөгийг цагирагт оновчтой шидэх

-  Довтолгооны энгийн хувилбарууд

-  2х1х2-оор хамгаалалтын систем

-  Сургалтын тоглолт

-  Хөдөлгөөний эвсэл сайжруулах бөмбөгтэй дасгалууд

 

- Хамгаалагчийн эсрэг бөмбөгийг хурдтай залж гүйх

-  Бөмбөг таслах аргууд

-  Алсын зайд 1 гараар дамжуулах

-  2х3-аар хамгаалалтын систем

-  Довтолгооны хувилбарууд

-  Бөмбөгийг  залж гүйлтээс шаланд ойлгож  дамжуулах

-  Хоёр алхамтаас дурын аргаар цагирагт шидэх

-  Бөмбөгийг цагирагт үсэрч шидэх

-  Хурд-хүч хөгжүүлэх сагсан бөмбөгийн дасгалууд

-  Орон зайн мэдрэмж сайжруулах бөмбөгтэй дасгалууд

-  Сургалтын тоглолт

 

- Түргэн довтолгоо хийх хувилбарууд

-  Хурдтай дамжуулалтууд

-  3х2-оор хамгаалалтын систем

-  Хурдтай залалтаас дурын аргаар цагирагт шидэх

-  Холын зайнаас шидэлт

-  Шидэлтийг хаах аргууд

-  Хөдөлгөөний эвсэл сайжруулах бөмбөгтэй дасгалууд

-  Сургалтын тоглолт, шүүлтийн дадлага

 

 

 

 

 

Волейбол

 

-Хүчтэй давуулсан бөмбөгийг хүлээн авч, оновчтой дамжуулах

- 6→3→4 бүсүүдэд дамжуулах

- Давуулалтын шугамнаас бөмбөгийг дээрээс давуулах

- 1,6,5-р бүсэд давуулах

-  Волейболын талбайн шугамуудыг ашиглан хурдтай шилжих дасгалууд

-  Хөлийн хүч хөгжүүлэх үсрэлтийн дасгалууд

- Янз бүрийн өндөрт өргөсөн бөмбөгийг довтолж цохих хувилбарууд

-  Хамгаалалтын энгийн хувилбарууд

-  Хоёрын хаалт

-  Сургалтын тоглолт

 

-Хүчтэй давуулсан бөмбөгийг оновчтой дамжуулах

- 6→3→4,  5→3→4, 1→3→2 бүсүүдэд гурвалжин дамжуулах

-  Бөмбөгийг эгц дээрээс хүчтэй давуулах

-  Талбайн баруун, зүүн хэсэгт давуулах

-  Хөдөлгөөний эвслийг сайжруулах волейболын дасгалууд

-  Гар, мөрний уян чанарыг сайжруулах дасгалууд

-  Гар, мөрний булчингуудын хүчийг сайжруулах дасгалууд

- Довтолгооны хувилбарууд

-  Хамгаалалтын хувилбарууд

-  Гурвын хаалт

-  Сургалтын тоглолт

-Хүчтэй давуулсан бөмбөгийг хүлээн авч, оновчтой дамжуулах

- 5→3→4,  6→3→2, 1→2→6 бүсүүдэд дамжуулах

-  Бөмбөгийг эгц дээрээс хүчтэй давуулах техникийг бататгах

-  Тодорхой бүсэд оновчтой давуулах

-  Довтолгооны хувилбарууд

-  Хамгаалалтын хувилбарууд

-  Ганцаарчилсан ба бүлэг хаалт

-  Сургалтын тоглолт, шүүлтийн дадлага

 

 

 

 

Хөл бөмбөг

 

- Алсын дамжуулалтыг оновчтой гүйцэтгэх

- Нисэж ирсэн бөмбөгийг мөргөх

- Хуурах хөдөлгөөн

- Торгуулийн цохилт хийх 

- Унаж бөмбөгийг хаах

- Хөвгүүд мөр, толгойгоор жонглёрдох

- Охид гуя, өлмийгөөр жонглёрдох

- Сургалтын тоглолт

- Бөмбөгийг цээжин дээр тогтоох техникийг бататгах

- Хүчтэй өшиглөсөн бөмбөгийг мөргөх

- Бөмбөг булаах арга

- Торгуулийн хаалттай цохилт хийх 

- Унаж бөмбөгийг хаах

- Янз бүрийн хэлбэрээр жонглёрдох

- Бөмбөгийг хөөж хурдтай гүйх

- Том талбайд сургалтын тоглолт

-  Хурдтай ба оновчтой дамжуулалт

-  Булангийн цохилт         

-  Тоглогчдын байрлал, гүйцэтгэх үүрэг

-  Довтолгооны хувилбарууд

-  Хамгаалалтын хувилбарууд

-Зураглалыг уншиж хамгаалалт ба довтолгооны хувилбаруудыг гүйцэтгэх

-  Том талбайд сургалтын тоглолт

 

Цана, тэшүүр

- 3-4 км зайд цанаар гулгах

- Шулуун ба тойрог замд нэг, хоёр алхамттай хурдтай гулгах

- Цанаар өгсүүр өөд гарах

- Налуу руу 2 алхамт, хоёр гарын зэрэг тулалтаар гулгах техник

- Шулуун ба тойрог замд тэшүүрээр гулгах

- Тэшүүрээр буухиа хэлбэрээр гулгаж тоглох

- Мөсөн дээр тоглох тоглоомууд

 

- Цанын чөлөөт гулгалт

- Ерөнхий тэсвэрийн дасгалууд

- Зөвхөн гарын хүчээр таягдаж гулгах

- Тэшүүрийн чөлөөт гулгалт

- Тэшүүрээр гулгаж тоглох

 

 

Үндэсний спорт

- Өөрийн орон нутгийн цолтой бөхчүүдийн тухай

- Үндэсний бөхийн хутгах, мордох  мэхүүд

- Хосоороо гүйцэтгэх хүчний дасгалууд

- Өөрийн орон нутгийн алдартай хурдан морьд ба уяачдын тухай

- Өөрийн орон нутгийн  мэргэн харваачдын тухай

- Улсын цолтой бөхчүүдийн тухай

- Үндэсний бөхийн тонгорох, хөлөөр давхар ачих  мэхүүд

- Хосоороо гүйцэтгэх хүчний дасгалууд

- Улсад алдартай хурдан морьд ба уяачдын тухай

- Улсын цолтой мэргэн харваачдын тухай

- Сурсан мэхүүдээ ашиглан үндэсний бөх барилдах

- Үндэсний бөхийн тусгай дасгалууд

-  Сурын харвааны сэдвээр бүтээлч даалгавар гүйцэтгэх

-  Хурдан морины сэдвээр бүтээлч даалгавар гүйцэтгэх

 

Агуулгын хүрээг боловсруулсан:

Биеийн тамирын сургалтын хөтөлбөрийн багийн гишүүн .     . . . . . . . . . . . . . . . . . . Л.Уртнасан

                                                                         . . . . . . . . .  . . . . . . . . . . . . .  . . . . . . . . . . . . .  . .Г.Одбаатар

бичсэн: nar төрөл: | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 8518 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

urtaa bashdaa amjilt husey mundag hun shu
Зочин хэзээ бичсэн: 10:04, 2024-05-08 | |
urtnasan bagshdaa undur amjilt husey.
Зочин хэзээ бичсэн: 11:16, 2023-11-23 | |
сайнуу
энэ блогоо бнга идэвхитэй ажиллуулж өгөөч их таалагдлаа
оогий (зочин) хэзээ бичсэн: 12:31, 2019-02-20 | |
Л.Уртнасан багш маань үнэхээр эрдэм мэдлэг төгс хүн дээ.Багшдаа ажлын өндөр амжилт,сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
Шавь (зочин) хэзээ бичсэн: 16:30, 2017-02-11 | |
Биеийн тамирийн багш нарт их хэрэгтэй блог байна. Өшөө олон хэрэгтэй мэдээлэл хийгээрэй. амжилт хүсьё.
Баянмөнх (зочин) хэзээ бичсэн: 12:58, 2014-03-26 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 9-с 1-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Илтгэлүүд

Шинэ бичлэгүүд

  • ЕБС-ийн 12 жилийн сургуулийн Биеийн тамирын сургалтын агуулгын хүрээ
  • 2013- 2014 оны хичээлийн жилийн бүтэц
  • Бага боловсролын стандарт
  • Шалгалтын үеэр яаж стресст орохгүй байх вэ?
  • Нэгдүгээр ангийн биеийн тамирын хичээлийн жилийн төлөвлөгөөний үлгэрчилсэн хувилбар
  • Биеийн галбир алдагдахаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Амьсгалын дасгалууд
  • БИЕИЙН ТАМИРЫН БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДАЛД
  • Тавтай морилно уу.
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Биеийн тамирын сургалтын арга зүй, зөвлөгөө