Биеийн тамирын сургалтын арга зүй, зөвлөгөө

Блогийн бичигчид

  • urtaa_mandaa

Шинэ сэтгэгдлүүд

  • Нэгдүгээр ангийн биеийн тамирын хичээлийн жилийн төлөвлөгөөн... бичлэгт Зочин: urtaa bagshdaa mundag bagsh shuu tanid amjilt husey
  • ЕБС-ийн 12 жилийн сургуулийн Биеийн тамирын сургалтын агуулг... бичлэгт Зочин: urtaa bashdaa amjilt husey mundag hun
  • ЕБС-ийн 12 жилийн сургуулийн Биеийн тамирын сургалтын агуулг... бичлэгт Зочин: urtnasan bagshdaa undur amjilt husey.
  • Тавтай морилно уу. бичлэгт Болорчимэг (зочин): Хүүхдийн цэцэрлэгийн биеийн тамирын зааланд байрлах авирах шатны өндөр, хөндлөвч хоорондын зай, гэх..
  • ЕБС-ийн 12 жилийн сургуулийн Биеийн тамирын сургалтын агуулг... бичлэгт оогий (зочин): энэ блогоо бнга идэвхитэй ажиллуулж өгөөч их таалагдлаа
  • Тавтай морилно уу. бичлэгт Зочин: за
  • Амьсгалын дасгалууд бичлэгт Мягмардарь (зочин): Мундаг шүү манай багш нар.хэрэгтэй мэдээлэлүүд байна.
  • ЕБС-ийн 12 жилийн сургуулийн Биеийн тамирын сургалтын агуулг... бичлэгт Шавь (зочин): Л.Уртнасан багш маань үнэхээр эрдэм мэдлэг төгс хүн дээ...
  • БИЕИЙН ТАМИРЫН БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИН... бичлэгт Зочин: Уртаа багшдаа ажлын өндөр амжилт хүсье.
  • Биеийн галбир алдагдахаас хэрхэн сэргийлэх вэ? бичлэгт Энхбат (зочин): сайн байна у? миний хөл дээрх шалтгаануудаас болоод хавтгайрсан...
  • Нэгдүгээр ангийн биеийн тамирын хичээлийн жилийн төлөвлөгөөн... бичлэгт Зочин: buh hicheeliin jil negj bichj tavij bval zugr bn
  • БИЕИЙН ТАМИРЫН БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИН... бичлэгт Батцэнгэл (зочин): ormooor bna tamriin deeded
  • БИЕИЙН ТАМИРЫН БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИН... бичлэгт Болортуяа (зочин): сайн байна уу таны ажилд амжилт хүсье
  • Нэгдүгээр ангийн биеийн тамирын хичээлийн жилийн төлөвлөгөөн... бичлэгт Зочин: 1-р анги ямар амьтан яаж үсрэх вэ хичээл ямар аргаар заавал зүгээр вэ
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
68933 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 9-с 7-р хуудас. | дараах >>

Амьсгалын дасгалууд

2012-11-13,18:13

АМЬСГАЛЫН АРВАН ДАСГАЛ

Дараах амьсгалын дасгалуудаас сонгож биеийн тамирын хичээлд ашиглаарай. Үүнд:

1.            “Лимбэ тоглох”. Сурагчид хөлөө зэрэгцүүлэн, гараар лимбэ барьж буй мэтээр урдаа нугалан зогсоно. Хуруунуудаар лимбэний товчлуурыг ээлжлэн дарах маягийн хөдөлгөөн хийж, “хү! хү! хү!” гэж дуугаран амьсгалаа гаргана. Дасгалыг 15-20 секундын турш гүйцэтгэнэ.

2.            “Өвс хадах”. Хөлдөө мөрний хэмжээний зайтай, гараа бага зэрэг нугалан, хадуурын ишнээс барьж буй мэтээр урдаа өргөж зогсоно. Их биеэр баруун, зүүн тийш эргэхдээ гарын их далайцтай хөдөлгөөнөөр өвс хадах үйлдлийг гүйцэтгэн, “хү! хү! хү!” гэж дуугаран амьсгалаа авч, гаргана. Дасгалыг 6-8 удаа давтана.

3.            “Цагийн зүү”. Гараа унжуулан, хөлдөө бага зайтай зогсоно. Гараа шулуунаар урагш-арагш савахдаа “чаг! чаг! чаг!” гэж дуугаран амьсгалаа авч, гаргана. Дасгалыг 10-12 удаа давтана.

4.            “Түлээ хагалах”. Гараа өргөн толгой дээрээ хуруунуудыг зөрүүлэн барьж, хөлдөө их зайтай зогсоно. Түлээг цохиж буй мэтээр гараа хурдан буулгаж, хөлийн хоорондуур оруулахдаа “х ү ү ү ү ү!” гэж амьсгалаа гаргана. Буцаж бэлтгэх байдалд орохдоо хамраараа урт амьсгал авна. Дасгалыг 6-8 удаа давтана.

5.            “Шумуул барих”. Хөлдөө зайтай зогссон байдлаас цээжний өмнө, нүүрний өмнө, толгой дээрээ алгаа ташихдаа хамраар үлээж амьсгалаа гаргана. Дасгалыг 4-6 удаа давтана.

6.            “Айраг бүлэх”. Айрагны бүлүүр барьж буй мэтээр нэг гараа бага зэрэг нугалж урагш өргөн, хөлдөө зайтай зогсоно. Айргийг бүлэх хөдөлгөөнийг дууриахдаа “хү! хү! хү!” гэж дуугаран амьсгалаа огцом гаргана. Баруун, зүүн гараар тус бүр 6-8 удаа давтана.

7.             “Сэнс”. Гараа алдлан, хөлдөө мөрний хэмжээтэй зогсоно. Гараа саван баруун ба зүүн тал руу эргэхдээ “хүр! хүр! хүр!” гэж дуугаран амьсгалаа гаргана. Нэг талдаа 2-4 удаа эргэнэ.

8.            “Шахалт”. Гараа өвдөг дээрээ тавьж, хөлөө жийн суусан байдлаас бөхийхдөө “хү! хү! хү!” гэж дуугаран аажмаар амьсгалаа гаргана, буцаж эгцрэхдээ “ох! ох! ох!” гэж дуугаран гүн амьсгал авна.

9.            “Цууриа”. Хөлдөө зайтай зогсоно. Эхний хүүхэд нэг амьсгалаар “ээ! хэ! хэ!” гэж чанга дуугаран амьсгалаа гаргаж дуусахад дараагийн хүүхэд үргэлжлүүлнэ.

10.         “Галууны алхаа”. Гараа ташаанд авч, хөлдөө бага зайтай зогсоно. Хүзүүгээ сунган бөхийж, “ш-р! ш-р! ш-р!” гэж дуугаран ойрхон ойрхон гишгэж, зөөлөн алхана. Дасгалыг 4-6 удаа давтана.

Хүйтэн сэрүүний улиралд гадаа талбайд хичээллэх бол гадаа гарангуут хамраараа амьсгал авч амаараа гаргах дасгалыг зориуд хэд хэдэн удаа хийх хэрэгтэй. Ингэснээр гүйх үедээ амаа ангайж, хоолойгоор хүйтэн агаар орохоос сэргийлнэ.

 

бичсэн: nar төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1695 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Мундаг шүү манай багш нар.хэрэгтэй мэдээлэлүүд байна.Баярлалаа
Мягмардарь (зочин) хэзээ бичсэн: 15:30, 2017-09-27 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 9-с 7-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Илтгэлүүд

Шинэ бичлэгүүд

  • ЕБС-ийн 12 жилийн сургуулийн Биеийн тамирын сургалтын агуулгын хүрээ
  • 2013- 2014 оны хичээлийн жилийн бүтэц
  • Бага боловсролын стандарт
  • Шалгалтын үеэр яаж стресст орохгүй байх вэ?
  • Нэгдүгээр ангийн биеийн тамирын хичээлийн жилийн төлөвлөгөөний үлгэрчилсэн хувилбар
  • Биеийн галбир алдагдахаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Амьсгалын дасгалууд
  • БИЕИЙН ТАМИРЫН БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДАЛД
  • Тавтай морилно уу.
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Биеийн тамирын сургалтын арга зүй, зөвлөгөө