Биеийн тамирын сургалтын арга зүй, зөвлөгөө

Блогийн бичигчид

  • urtaa_mandaa

Шинэ сэтгэгдлүүд

  • Нэгдүгээр ангийн биеийн тамирын хичээлийн жилийн төлөвлөгөөн... бичлэгт Зочин: urtaa bagshdaa mundag bagsh shuu tanid amjilt husey
  • ЕБС-ийн 12 жилийн сургуулийн Биеийн тамирын сургалтын агуулг... бичлэгт Зочин: urtaa bashdaa amjilt husey mundag hun
  • ЕБС-ийн 12 жилийн сургуулийн Биеийн тамирын сургалтын агуулг... бичлэгт Зочин: urtnasan bagshdaa undur amjilt husey.
  • Тавтай морилно уу. бичлэгт Болорчимэг (зочин): Хүүхдийн цэцэрлэгийн биеийн тамирын зааланд байрлах авирах шатны өндөр, хөндлөвч хоорондын зай, гэх..
  • ЕБС-ийн 12 жилийн сургуулийн Биеийн тамирын сургалтын агуулг... бичлэгт оогий (зочин): энэ блогоо бнга идэвхитэй ажиллуулж өгөөч их таалагдлаа
  • Тавтай морилно уу. бичлэгт Зочин: за
  • Амьсгалын дасгалууд бичлэгт Мягмардарь (зочин): Мундаг шүү манай багш нар.хэрэгтэй мэдээлэлүүд байна.
  • ЕБС-ийн 12 жилийн сургуулийн Биеийн тамирын сургалтын агуулг... бичлэгт Шавь (зочин): Л.Уртнасан багш маань үнэхээр эрдэм мэдлэг төгс хүн дээ...
  • БИЕИЙН ТАМИРЫН БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИН... бичлэгт Зочин: Уртаа багшдаа ажлын өндөр амжилт хүсье.
  • Биеийн галбир алдагдахаас хэрхэн сэргийлэх вэ? бичлэгт Энхбат (зочин): сайн байна у? миний хөл дээрх шалтгаануудаас болоод хавтгайрсан...
  • Нэгдүгээр ангийн биеийн тамирын хичээлийн жилийн төлөвлөгөөн... бичлэгт Зочин: buh hicheeliin jil negj bichj tavij bval zugr bn
  • БИЕИЙН ТАМИРЫН БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИН... бичлэгт Батцэнгэл (зочин): ormooor bna tamriin deeded
  • БИЕИЙН ТАМИРЫН БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИН... бичлэгт Болортуяа (зочин): сайн байна уу таны ажилд амжилт хүсье
  • Нэгдүгээр ангийн биеийн тамирын хичээлийн жилийн төлөвлөгөөн... бичлэгт Зочин: 1-р анги ямар амьтан яаж үсрэх вэ хичээл ямар аргаар заавал зүгээр вэ
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
68935 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 9-с 6-р хуудас. | дараах >>

Биеийн галбир алдагдахаас хэрхэн сэргийлэх вэ?

2012-11-13,18:26

БИЕИЙН ГАЛБИР АЛДАГДАХААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

 

Биеийн галбир гэдэг нь бүх эрхтэн, тогтолцооны үйл ажиллагаа ба биеийн тэнцвэрийг хадгалахад хамгийн тохиромжтой бөгөөд зогсож буй хүүхдийн биеийн хэлбэр юм.

Биеийн зөв галбирыг хэрхэн тодорхойлох вэ? Үүний тулд хүүхдийг хана налуулан зогсооно. Хэрвээ түүний дагз, дал, өгзөг, өсгий хананд шүргэж байвал энэ нь зөв галбир мөн. Хананаас холдон зогсох болон урагш алхахад биеийн энэ байдал алдагдаж байвал, эсвэл энэ байдлаа хадгалахад зориуд их хүч гаргаж байвал биеийн галбирт өөрчлөлт байна гэсэн үг. Жишээ нь: дагз, дал, өсгий нь хана шүргэж буй боловч өгзөг нь хананд хүрэхгүй байвал нуруу хотгор буюу буруу галбир юм.   

Биеийн галбир алдагдах шалтгаан нь юу вэ? Буруу суух, зогсох, хүүхдийн биед хүндэдсэн ачаа хүндрүүлэгчийг байнга хэрэглэх зэрэг нь биеийн галбир алдагдах үндсэн шалтгаан болдог. Биеийн галбир өөрчлөгдөж буй эхний шатанд тодорхой дасгалаар түүнийг засаж залруулахад боломжтой. Хэрвээ биеийн галбир алдагдаад удсан бол тэр байдал нь хэвшчихсэн байдаг. Энэ тохиолдолд галбир засах тусгай дасгалыг эмчийн хяналт дор удаан хугацаанд хийх шаардлагатай болно.

Биеийн буруу галбир ихэвчлэн бага наснаас тогтдог. Бага насны хүүхдийг эцэг эх нь нэг гараас нь өргөж хөтлөн, нөгөө гар нь унжиж явдаг. Заримдаа хүүхэд нэг гараараа хувингаар ус зөөх зэрэг хүнд ажлыг ч хийдэг. Нэг талдаа хүнд номтой цүнхээ үүрч явдаг. Эдгээр нь их биеийн ясны мурийлт үүсгэнэ. Гэвч хүүхэд гараараа хүнд юм зөөхгүй байхад ч биеийн галбир алдагдах тохиолдол байна. Үүнд хамгийн их нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол ширээний ард буруу суух суулт юм. Эдгээр суултыг зургаар үзүүлснийг хүүхдүүддээ харуулж, тайлбарлаж өгөөрэй /зураг 1,2/.

Зураг 1. Нурууны мурийлт үүсгэх суулт

Зураг 2. Хүзүүний хэсгээр бөгтөр болох суулт

Ном унших, гэрийн даалгавараа хийх, хичээл дээрээ суух, хооллох үедээ ч зөв сууж хэвших нь хамгийн чухал юм. Ширээн дээр номоо бага зэрэг налуу байрлуулаад цэх сууж унших дадалтай болгох зөвлөгөөг эцэг эхэд нь өгөх хэрэгтэй /зураг 3/.

Зураг 3. Зөв суулт

 

Ер нь бие бялдрын бүх дасгал хүүхдийн биеийн галбирыг төлөвшүүлэн, булчингуудыг бэхжүүлэхэд нөлөө үзүүлдэг. Толгой дээрээ хөнгөн ачаа тавиад тэнцвэрээ хадгалан зогсох, алхах дасгалыг биеийн зөв галбир тогтооход ашиглана. Нэг хичээл дээр багш биеийн зөв болон буруу галбирыг харьцуулсан зураг үзүүлж тайлбарлах хэрэгтэй /зураг 4/.

       
                                                      
а                        б                              в                              г                             д                 е

Зураг 4. Биеийн галбирын хэлбэрүүд: а.хэвийн, б.муруй, в.бөгтөр, г.хотгор, д.хүгдгэр, е.гэдгэр.           

Хүүхдийн хөлийн улны хөгжил биеийн галбирт бас нөлөөлнө. Хөлийн ул нь өсгий ба өлмийн хэсгээр газарт хүрч, голоороо хотгор, өөрөөр хэлбэл нум хэлбэртэй байх ёстой. Гэтэл зарим хүүхдийн хөлийн улны хотгор байдал алдагдаж хавтгай болсон байдаг. Хөлийн ул хавтгай болох нь биеийн галбирыг алдагдуулна. Хөлийн ул хавтгайрсан эсэхийг тогтоохдоо: хүүхдийн улыг марганцын уусмалтай усаар арчаад цэвэр цаасан дээр гишгүүлнэ. Цаасан дээр гарсан мөрөөр хөлийн улны хавтгайрлын хэмжээг тогтооно /зураг 5/. Эсвэл нойтон хөлөөр нь резинэн зам дээр гишгүүлж болно.

   

Зураг 5. Хөлийн улны хэлбэр

 

Хөлийн ул яагаад хавтгай болдог вэ? Улан дээр хүнд ачаалал  байнга өгөх нь ул хавтгайрахын үндсэн шалтгаан болно. Хүүхдийн хөлийн улны булчингууд сайн хөгжөөгүй байх тул олон удаагийн хүнд ачааллыг дийлдэггүй. Хүчтэй харайлт, өндөр үсрэлт зэрэг нь ул хавтгайрах эхлэлийг тавина.

Түүнчлэн нарийн хоншоортой, бариу, өндөр өсгийтэй, зузаан ултай гутал нь хөлийн улны уян байдлыг алдагдуулж, ул хавтгайрах бас нэг шалтгаан болдог.

Хөлийн ул хавтгайрвал юуны өмнө хөл амархан ядарна. Улмаар гутлын ул ба өсгийний дотор тал элэгдэнэ. Ул хавтгайрах нь бага наснаас эхэлдэг боловч түүний эхний шатанд нь мэдэхэд хэцүү байдгаас хүндрүүлэх байдал ажиглагддаг. Иймээс хүүхдийг бага наснаас нь хөлийн шилбэ, улны булчинг хөгжүүлэх тусгай дасгалыг өгч байх хэрэгтэй. Хөлийн улны булчингийн хөгжил сайн байвал ул хавтгайрахгүй.

Хөлийн ул хавтгайрахаас сэргийлэх дасгалууд:

·         элсэн дээр болон зүлгэн дээр хөл нүцгэн явах;

·         өлмий дээрээ алхах, гүйх;

·         бөөрөнхий зүйл дээр улаар гишгэж өнхрүүлэх;

·         хөлийн хуруунуудыг хүчтэй нугалж, тэнийлгэх;

·         өлмийг дотогш, гадагш тойргоор эргүүлэх;

·         хөнгөн зүйлийг хөлийнхуруугаар өргөж, буулгах.

·         Мөн хөлийн уланд иллэг хийх нь ашигтай.

 

бичсэн: nar төрөл: Илтгэлүүд | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3804 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

сайн байна у? миний хөл дээрх шалтгаануудаас болоод хавтгайрсан. хөдөлгөөны ачаалал өгөхөд маш их өвдөж чилдэг. хөлийн хавтгайг дасгал хөдөлгөөны аргаар засах боломжтой юу?
Энхбат (зочин) хэзээ бичсэн: 22:27, 2016-01-10 | |
хэрэгтэй мэдээлэл байна шүү. thanks
давка (зочин) хэзээ бичсэн: 22:41, 2013-03-27 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 9-с 6-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Илтгэлүүд

Шинэ бичлэгүүд

  • ЕБС-ийн 12 жилийн сургуулийн Биеийн тамирын сургалтын агуулгын хүрээ
  • 2013- 2014 оны хичээлийн жилийн бүтэц
  • Бага боловсролын стандарт
  • Шалгалтын үеэр яаж стресст орохгүй байх вэ?
  • Нэгдүгээр ангийн биеийн тамирын хичээлийн жилийн төлөвлөгөөний үлгэрчилсэн хувилбар
  • Биеийн галбир алдагдахаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Амьсгалын дасгалууд
  • БИЕИЙН ТАМИРЫН БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДАЛД
  • Тавтай морилно уу.
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Биеийн тамирын сургалтын арга зүй, зөвлөгөө